1964 оны 4-р сарын 1 нд Улаанхуаранд байгуулагдан цаг агаарын үзэгдэл зүйн ажиглалт хийж эхэлсэн. 1978 оны 10-р сарын 1 нд Тахилтын дэнж дээр нүүлгэн ирснээр 46 жил болж байна. Манай өртөө нь II-зэрэглэлтэй. Олон улсын солилцоонд мэдээгээ гаргадаг. Цаг уурын системийн тулгуур станц дотоод гадаадын олон төлөөлөгч нар ирж цаг уурын ажиглалтай танилцдаг. Шинэ техник технологи дэвшил нэвтэрсээр , ЦУ-ын ажиглалтын автомат станцын горимд шилжсэн. Улаанбаатар цаг уурын өртөө нь CR-1000 нарны автомат станц, 2024 оны 8-р сарын 01 өдрөөс солонгос улсын CR1000X автомат станцаар ажиглалт хэмжилт хийж байна. Агаар хөрсний температур, үнэмлэхүй их, бага утга, салхины хурд, чиглэл, өрөвхийлөлт, агаарын даралт, чийгийн үзүүлэлтүүд, хатуу шингэн тунадасны хэмжээ, цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан, алсын бараа, үүл, цаг агаарын үзэгдэл, нарны гийгүүлэлт, шулуун цацраг, ойсон цацраг тасралтгүй ажиглаж, уур амьсгалын горимын мэдээ, архивын мэдээний бүрдүүлэлтийг хийж ажилладаг.
Цаг уур орчны үнэн зөв мэдээ мэдээллээр ард иргэдэд үйлчлэх, цаг агаарын гамшигт үзэгдэл, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэл аюулыг бууруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа тасралтгүй 24 цаг явуулж байна.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 31-дүгээр хороо, Улаанбаатар цаг уурын өртөө
70282326, 98222326
ulaanbaatar44292@gmail.com