Агаар, хөрсний температур, агаарын чийгшил, хур тунадас г.м цаг уурын үзүүлэлтүүд нөгөө талаас хөрсний чийгшил, таримал болон бэлчээрийн ургамлын өсөлт хөгжилт, малын тарга хүч, бүтээгдэхүүний гарц зэргийг ажиглаж энэхүү ажиглалтын үр дүнд бэлчээрийн даац болон бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, цөлжилт, ган зудын эрсдэл зэргийг тодорхойлж улс ард болон албан байгууллагад мэдээ мэдээллээр үйлчлэх чухал ач холбогдол бүхий салбар юм.
4м/с- 19 м/с хооронд Хамгийн их салхины хурд Багануурт 19м/с хүрсэн бөгөөд 10м/с болон түүнээс дээш салхитай байсан 4-10 өдөр байна.
Агаарын температурын дундаж утга +4.3 градусаас -0.4 градус байсан бөгөөд Агаарын температурын үнэмлэхүй хамгийн их утга Хан-уул дүүрэгт 21.6 градус бол Агаарын температурын үнэмлэхүй хамгийн бага утга -11.6 градус Тэрэлж дүүрэгт ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын дундаж температурын утга 5.0 градусаас 9.4 градус дулаан байсан бөгөөд Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их утга Багануур дүүрэгт 44.9 градус бол Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн бага утга Тэрэлж дүүрэгт -13.4 градус хүрсэн байна.
Хур тунадастай 1-4 өдөр байсан бөгөөд хур тунадасны нийлбэр хэмжээ 0.0 мм-0.3мм орсон байна.
Агаарын харьцангуй чийгшил 32%-50% байсан бол 30 хувь болон түүнээс бага байсан 7-10 өдөр байна.
Хялгасан дэвхэргэн цагаан ургамал нь цухуйлтгүй харин Крыловын Хялгана, Ширэг улалж, Агь зэрэг бэлчээрийн ургамалд цухуйлтын үе шат эхлээд Багануурт дүүрэгт дээрх үе шат жигдэрсэн бусад салбаруудад жигдрээгүй байна. Ургамлын өндөр 1 см бөгөөд 4 зүгийн ургамлын ургалтын байдал муу байна.