ТҮР ХҮЛЭЭНЭ ҮҮ
Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний төв

Зорилго

Улаанбаатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний төвийн аэрологийн өртөө нь тухайн газар нутгийн агаар мандлын дээд давхаргын төлөв байдал, горим өөрчлөлтийг радиозондын аргаар шинжлэн судлах, мэдээллийг боловсруулж, цаг уурын шуурхай үйлчилгээ болон судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй мэдээллээр хангах зорилгын хүрээнд ажиллана.

Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний төв

Түүхээс

Улаанбаатар аэрологийн станцын түүх нь 1941 оны 06 дугаар сарын 02-нд БУЯНТ-УХААС Оросын мэргэжилтнүүдтэй хамтран анхны хөөргөлтийг хийснээр эхэлсэн. 1960 оны 10 сарын 18-нд Улаанхуаранд, 1978 оны 11 дүгээр сард Тахилт буюу одоогийн УЦУОШТөвд нүүн шилжсэн, 77 жилийн түүхтэй салбар юм.

Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний газар

Үйлчилгээ

Чөлөөт агаар мандал дахь цаг уурын элементүүдийг тандан судлах, мэдээ мэдээллийг өндөр нарийвчлалтай боловсруулах, дотоод болон олон улсын мэдээ солилцоонд гаргах, мэдээллээр архив бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагад үйлчлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Радиозондын ажиглалтын мэдээг Цаг агаарын урьдчилан мэдээ боловсруулах, Иргэний агаарын тээвэр, Агаарын бохирдол тодорхойлох, бусад судалгаа шинжилгээний ажилд тогтмол хэрэглэж байна. Хоногт өглөө 08, орой 20 цагуудад хөөргөлт хийж, бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний дагуу жилдээ 730 удаагийн агаар мандлын тандан судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг.

Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний төв

Хий бэлтгэх

Бүрхэвч буюу бөмбөлгийг устөрөгч хийгээр дүүргэн, 1500 гр чөлөөт өргөх хүчтэй хийлж, радиозондыг 30 метр хөвөгч уяагаар бэхэлснээр агаар мандалд саадгүй хөөргөж мэдээллийг цуглуулна. Устөрөгч хийг гаргаж авахдаа хөдөлмөр хамгааллын журмыг нарийн баримтлан АВГ-45 тусгай баллонд төмрийн үртэс, идэмхий натри, цэвэр ус гурвыг хольж химийн урвал явуулснаар устөрөгчийн хийг гарган авч байна.