Хан-уул цаг уурын өртөө
Хан-уул цаг уурын өртөөний танилцуулга
➢ Нийслэл хотын хан-уул дүүрэг орчмын
нийтийн болон тусгай хэрэглээний цаг агаарын
урьдчилсан мэдээ гаргах, бэлтгэхэд мэдээллийн суурь
бааз болдог.
➢ Агаар хөрсний температур, үнэмлэхүй их,
бага утга, салхины хурд, чиглэл, өрөвхийлөлт, агаарын
даралт, чийгийн үзүүлэлтүүд, хатуу шингэн тунадасны
хэмжээ, цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан, үүл, цаг
агаарын үзэгдлүүдийг тасралтгүй ажиглаж, уур
амьсгалын горимын мэдээ, архивын мэдээний
бүрдүүлэлтийг хийж байна.
➢ Нийслэл хотын хан-уул дүүрэг орчмын уур
амьсгалын өөрчлөлт, нөөцийг бүрдүүлэх, тодорхойлох,
цаг агаарын элементүүдийн түүвэр судалгааг хийж,
төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард
иргэдэд цаг агаарын урьдчилсан, сэрэмжлүүлэг мэдээ
болон бодит мэдээгээр үйлчлэх үйлчилгээг үзүүлдэг.
➢ МУИС болон мэргэжлийн сургуулиудын
оюутнуудыг дадлагажуулж, мэргэжлийн чиглэлээр
боловсон хүчнийг бэлтгэхэд тусламж үзүүлж ажилладаг.