Бидний тухай
- Нүүр
- Бидний тухай
Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний төв
Мэндчилгээ
Манай байгууллагын цахим хаягт морилон саатсан танд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 1936 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 89 дахь жилдээ Агаарын дээд үе давхаргын судалгаа, Цаг уур, Хөдөө аж ахуйн цаг уур, Гадаргын ус судлал гэсэн үйл ажиллагааны үндсэн 4 чиглэлээр ажиглалт хэмжилтийг хийж мэдээллээр иргэд аж ахуйн нэгж, холбогдох байгууллагуудад шуурхай үйлчилж, архивын сан хөмрөг үүсгэн ажиллаж байна.
Агаарын дээд үе давхаргын судалгаа
Цаг уур
Хөдөө аж ахуйн цаг уур
Гадаргын ус судлал
Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний газар
Эрхэмлэх үндсэн зарчим
Авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид байж, мэдлэг чадвар, хууль ёс, ёс зүй, шударга ёс, байгууллагын соёл, харилцааны соёл, шуурхай, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэнэ.
Алсын хараа
Орчин үеийн техник технологийг ашиглан оновчтой зохион байгуулалт, хамт олны өндөр мэдлэг мэргэшил, дадлага, туршлага, идэвх санаачилга сахилга бат дээр тулгуурлан, нийслэлийн хэмжээнд ус цаг уурын бүх төрлийн мэдээ, мэдээллээр үйлчлэх, мэргэжлийн ямагт анхдагч, ямагт тэргүүлэгч байгууллага байхыг эрмэлзэнэ.
Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний газар
Эрхэм зорилго
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр хэмжлийн нэгдмэл арга зүй,батлагдсан хөтөлбөрийн дагуу ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажил гүйцэтгэх, түүний байнгын тасралтгүй болон шуурхай байдлыг хангах, цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.
Түүхэн замнал
Улаанбаатар хотын УЦУОШТөв нь өнөөгийн байдлаар 43 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
1936-04-01
Буянт-Ухаад Улаанбаатар цаг уурын станцыг байгуулсан.
1954
Ус цаг уурын шинжилгээний хороо “УЦУШХ”
1960
ХААЯ-ны харьяа байгууллага
1962
Ус цаг уурын албыг удирдах газар УЦУАУГ болгон аймгуудын цаг уурын өртөөг УЦУТовчоо болгов
1978
УЦУОХүрээлэнгийн харьяа УБ Аэрологийн өртөө байгуулсан.
1988
Хотын байгаль орчныг хамгаалах газрын харьяа болсон.
1990
УБ хотын Байгаль орчны хяналтын газрын харьяа аэрологийн өртөө болсон.
1993
Багаж үйлдвэрлэл хэмжил зүйн товчооны харьяа болсон
1996
УБ хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв байгуулагдсан.
2009
УБ хотын УЦУОШТөвийг УБ хотын УЦУОШАлба болгон өөрчилсөн.
2018
УБ хотын УЦУОШТөв болон өөрчлөгдөн ажиллаж байна.









