Улаанбаатар хотын ус, цаг уур орчны шинжилгээний газар
Тус төвийн захиргаа, санхүү аж ахуйн хэлтэс нь “Хөдөлмөрийн тухай”, “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, хөтөлбөр, заавар журмыг ажилдаа мөрдлөг болгон төсвийг батлагдсан хуваарийн дагуу, төсвийн хэтрэлт гаргалгүй анхан шатны баримтын бүрдлийг хангасан баримтаар ажил гүйлгээг хийж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал гаргахдаа тушаалаар албажуулан гүйцэтгэлийг тайлагнаж, үндсэн хөрөнгийн ашиглалт зарцуулалтад хяналт, шаардлага тавин ажиллаж, албан томилолтын тооцоо, шатахууны зарцуулалтыг жолоочийн замын хуудсаар, батлагдсан норм хэмжээгээр тооцож, бараа материалыг тооцооны дансаар орлого аван зарцуулж, цалин хөлс, орон тоог төвийн даргын тушаалаар, батлагдсан цалин хөлс, бүтэц орон тооны хязгаарт багтаан тооцооллыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Захиргаа, санхүү аж ахуйн хэлтэс нь ахлах нягтлан бодогч, нярав, хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч, 3 жижүүр гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.